| | USD/MNT 0₮

О.Отгонтөгс: "Дотор нь орж, хөрсөн дээрээ буу" гэж хэлэхээр НИТХ-д нэр дэвшиж байна

НИТХ-ын ээлжит сонгуульд нэр двэшигчдээ тодруулах Нийслэлийн Ардчилсан намын хорооны ээлжит хурал боллоо. Эл хуралдааныг

Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа болон Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир нар хуралдаан даргалагчаар ажиллав. Энэ үеэр  АН-ын гишүүн О.Отгонтөгс хэлэхдээ: 

-Одоо "дотор нь орж, хөрсөн дээрээ буу" гэж хэлэхээр НИТХ-д нэр дэвшиж байна. Дандаа гудамжнаас орилох нэг өөр. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам иргэдээс нэр дэвшүүлж байгааг сайшааж, оролцоод үзвэл яадаг юм гэсэн бодолтойгоор сонголтоо хийгээд байна. Гудамжинд орилоод асуудал шийдэгдэггүй юм байна. Тиймээс энэ удаад өөрийн амьдардаг Баянзүрх дүүргээс нэр дэвших байх. Юуг нь нуух вэ, Ардчилсан нам намайг өөрсдөө урьсан гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.