| | USD/MNT 0₮

ЦАХИМ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 3 АЛХАМ

Цахим хэрэгсэлцахим сүлжээ ашиглан үйлдэжбуй гэмт хэргийн 30 орчим хувийг “Facebook” платформашиглаж үйлдсэн байх ба үүнээс 95.6 хувийг ньзалилах гэмт хэрэг эзэлж байна

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногт /2024.08.26-2024.09.01-ний өдрүүдэд/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл нийт 704 бүртгэгдсэнээс 62нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.

Үүнээс 72 хувь нь “Онлайнаар цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөнө, урамшуулал олгоно”, “Онлайнаар бараа бүтээгдэхүүн зарна, автомашин, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг худалдаална” гэх зарын дагуу мөн танил хүний фэйсбүүк хаягыг ашигланмөнгө гуйх зэрэг үйлдлийн аргаар үйлдэгдсэн байна

Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал:

Иргэн Б нь телеграммаар даалгавар биелүүлжмөнгө өсгөж урамшуулал аваарай гэх зарын дагуухолбогдож, 5 удаагийн гүйлгээгээр 25.000.000 төгрөгийгшилжүүлжзалилуулсан,

Мөн дээрх зарын дагуу иргэн Ц нь үл таних хүнийданс руу 6 удаагийн гүйлгээгээр 16.000.000 төгрөгшилжүүлж залилуулсан,

Иргэн Г нь "Миний хакердуулсан Facebook хаягаасмөнгө хэрэгтэй байна гэж хүмүүсээс мөнгө гуйсан chat бичиж танил 2 эгч маань нийт 1,200,000 төгрөгшилжүүлж залилуулсан байнагэх зэрэг хэргүүдбүртгэгдсэн

Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэд гэрээсээ гарахгүйгээр хаанаас ч хамаагүй өөрийн хүссэн үйлчилгээгээ авах, бараа бүтээгдэхүүнийг захиалан авах үйл явц хурдацтай хөгжиж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон байгууллага гарч ирсэн байна. 

Онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж гэртээ хүргүүлэн авах нь иргэдийн цаг хугацаа, бусад зардлыг хэмнэж байгаа нь сайшаалтай зүйл боловч үүнийг дагаад эрсдэл мөн хүлээж байна. 

Иймд цагдаагийн байгууллагаас цахим орчиндзалилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилансэргийлэх 3 төрлийн алхамыг танд зөвлөж байна

Алхам 1: Хэрвээ таны танил хэн нэгнээс “Мөнгөзээлээч” гэсэн чат ирсэн бол заавал утасдажтодруулахХэрэв тодруулахгүй бол та мөнгөө алдахэрсдэл 100%.

Алхам 2: Хэрвээ та онлайнаар аливаа төрлийнбараа бүтээгдэхүүн захиалж байгаа бол тухайн бараатаны гар дээр очоогүй тохиолдолд урьдчилгаа болонбүрэн төлбөрөө бүү шилжүүлээрэй.

Алхам 3: Цахим хэлбэрээр аливаа төрлийнүйлчилгээ /зээл олгохсанхүүгийн тусламж үзүүлэхцагийн ажилд оруулахурамшуулал олгох гэх мэтүзүүлэхдээ эхлээд шимтгэлбаталгаажуулах төлбөрзэргийг бүү шилжүүлээрэй.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.