ЭЕШ-ын мөнгөн урамшууллаас 8 сумын Засаг даргад 31 сая төгрөг олгохыг дэмжлээ
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдаан энэ сарын 30-ны өдөр болжээ. Хуралдаанд танхимаар 25, цахимаар 3 төлөөлөгч оролцож 68 хувийн ирцтэй байв.
Хуралдаанаар:
- Журам батлах тухай
- Төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх
- Үнэ бууруулж, дахин дуудлагын худалдаа зохион байгуулах тухай
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай
- Ажлын хэсэг байгуулах тухай
- Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
- Аймгийн 2024 оны төсвийг тодотгон батлах тухай
- Урамшуулал, тэтгэлэг олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Урамшуулал, тэтгэлэг олгох тухай асуудлаар:
- 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан таван сурагчид тус бүр 5 сая төгрөг,
- 750 аас дээш оноо авсан 4 сурагчид 3.5 сая,
- 700-749 оноо авсан 19 сурагчид тус бүр 3 сая төгрөгийн тэтгэлэг
- Эдгээр сурагчийг бэлтгэсэн 25 багшид 57 сая төгрөгийн урамшуулал
- ЭЕШ-ын дүнгээр аймагтаа тэргүүлсэн 12 сургуулийн хамт олон болон захирал, сургалтын менежерийн урамшуулалд 118 сая төгрөг
- 8 сумын Засаг даргад 31 сая, нийт 400 сая төгрөгийн урамшуулал олгохоор аймгийн Боловсролын газраас ирүүлснийг аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээд аймгийн ИТХ-д оруулж хэлэлцүүлэхээр дэмжсэн байна. Энэ асуудлыг дээрх хурлаар хэлэлцжээ.