| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: 2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ

  Ерөнхий боловсролын дунд сургууль бүрийг төгсөгчдийнх нь эзэмшсэн мэдлэг чадварын төвшин,сургалтын чанар чансаа ,хүртээмжийг жилдээ нэг удаа албан ёсоор үнэлж дүгнэдэг  шалгалт бол яах аргагүй Элсэлтийн Ерөнхий шалгалт билээ. Үүнээс өөрөөр сургуулиудын  багш нарын сургалтын чанарын нэмэгдэл цалинг  олгохтой холбоотой түүвэр шалгалтыг эс тооцвол БШУЯ,Боловсролын Үнэлгээний Төв зэрэг төрийн байгууллагын зүгээс  сургуулиудын  сургалтын чанар чансааг нийт суралцагсдаар нь тодорхойлсон бусадтай нь жишиж харьцуулсан үнэлгээ одоогоор байхгүй байна. Энэхүү шалгалт нь сургуулиудын цогц үйл ажиллагааг бүрэн дүүрэн илэрхийлэхэд учир дутагдалтай ч тухайн байгууллагын сургалтын талаарх бодлого, олон жилийн хөдөлмөрийнх нь үр дүн үнэлэмж гэдэгтэй маргах аргаүй.

  Улсын хэмжээнд ЭЕШ-д сурагчдаа бэлтгэн оролцуулж буй ахлах сургуулиуд улсын 534 ,хувийн 141 сургууль бүртгэлтэй байна.Эдгээр сургуулийн төгсөгчид болон дахин  шалгалт өгөхөөр  нийт 35939 хүүхэд бүртгүүлснээс  энэ оны 12-р анги төгсөгчдийн тоо 32353 байв. Хамгийн олон шалгуулагчтай хичээл математик 25720,хамгийн цөөн шалгуулагчтай хичээл Монголын түүх 1788 байв.  Шалгалтын үзүүлэлтийг өмнөх жилийнхтэй харьцуулахад нийгэм судлал, англи хэл, орос хэл, физик, биологи, түүх, газарзүй гэсэн хичээлүүдийн улсын дундаж оноо өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлттэй байна. Математик, монгол хэл, химийн хичээлүүдийн улсын дундаж буурсан үзүүлэлттэй байлаа.Мөн нэг сонирхол татсан асуудал бол  корона вириусын тархалт хөл хорионы үеийн сурлагын  гүнзгий хоцрогдол өнөөг хүртэл бүрэн дүүрэн арилж чадаагүй л байна.Тухайлбал ЭЕШ-ын статистик мэдээллийг харахад шалгалтын агуулгыг төвшин буулган авч байх үед  улсын хэмжээнд  600-аас дээш дундаж онооны үзүүлэлттэй сургуулийн тоо 2021 онд 12, 2022 онд 13, 2023 онд 31 болж дээшилсэн боловч Элсэлтийн шалгалтын материалын агуулга хүнд хөнгөний зэргийг багахан ахиулахад л 2024 онд 19 сургууль болж буурчээ.

Ингээд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын 7 ба түүнээс дээш хичээлээр сонгон өгсөн сургуулиудын дундаж онооны үзүүлэлтийг нь үндэслэн улсын хэмжээнд эхний 60 байрт орсон сургуулиуд болон 10 хичээлээр тэргүүлсэн сургуулиудын онооны мэдээллийг хүргэж байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.