| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Г.Очирбат Парис 2024 Паралимпын Монголын анхны эмэгтэй аварга Уламжавын Сүрэнжавт хоёр өрөө байр бэлэглэхээр болжээ.
Энэ талаараа УИХ-ын гишүүн Г.Очирбат өөрийн цахим хуудастаа "Монгол төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн дайчин эмэгтэй Паралимпын анхны эмэгтэй аварга Уламжавын СҮРЭНЖАВ дүүд халуун баяр хүргэж, 2 өрөө байр бэлэглэнэ. Дүүгийн спортын их замнал болон цаашдын амьдралд илүү өндөр амжилтыг ерөөе. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн У.Сүрэнжаваар Монгол түмэн бахдаж, бахархаж байна." хэмээжээ.