| | USD/MNT 0₮
Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амарч байсан “Орчлон” сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлогод орж, биеийн байдал нь хүнд байгаа юм.
“Орчлон” сургуулийн зүгээс уг асуудлыг ихэд нууцалж, эмнэлгийн байгууллагад хандалгүй хугацаа алдсан байж болзошгүй ажээ. Хүүхдүүдийн биеийн байдал хүнд өчигдөр орой ХӨСҮТ-д хүргэгдсэн гэнэ.
Эл асуудлын талаар ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа хэлэхдээ, “Найрамдал зусланд амарч байгаа 400 гаруй хүүхдээс тандалт, судалгаа авч байна. ХӨСҮТ-д өчигдөр дуудлага ирж, манайхаас эмнэлгийн баг томилж, Найрамдал зусланд ажилласан. Одоогийн байдлаар 32 сурагч, багш эмнэлэгт хэвтэж, шаардлагатай эмчилгээг хийлгэж байна. Мөн зарим сурагчийг гэрээр нь эмчилж, ажиглалт хийж байгаа. Хордлогод өртсөн хүүхдүүд нь “Орчлон” сургуулийн ахлах ангийн сурагчид юм байна лээ. Хэзээнээс эхэлж шинж тэмдэг илэрсэн, ямар хоол идсэн зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. 24 цагийн хугацаанд судалгааны дүн гарна. Өчигдөр орой л манайд дуудлага ирсэн. Хүүхдүүдийн биеийн байдал хүнд, хөнгөн байгаа” гэв.