| | USD/MNT 0₮
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж байна.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн сангийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Зээлийн сантай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орж байсан. Бид энэ сангийн эргэн төлөлтийн сайжруулах зорилгоор Сийлэгмаа гэдэг хүнийг даргаар нь томилон ажиллуулж байгаа. Гадаадын зээлийн авлагаас харахад 1,380 хүн зээлээ төлөөгүй байгаа. 10-аас дээш жил зээлээ төлөөгүй 502 хүн байна.
1997-2012 он хүртэлх хугацаанд зээл аваад гадаад суралцсан хүмүүсийг эргэж ирээд төрийн байгууллагад ажилласан тохиолдолд зээлээс нь чөлөөлж, хөнгөлөх систем үйлчилж байсан. Харин 2012 оноос хойш энэ тогтолцоо байхгүй болчихсон. Түүнээс хойш тухайн үеийн сайд нарын таван удаагийн тушаалаар зээлүүдийг чөлөөлсөн байдаг. Энэ бол хууль зөрчсөн явдал. Энэ асуудлыг бид цэгцэлнэ. Боловсролын зээлийн санд зээлээ төлж байж дараагийн хүндээ боломж олгодог. Гэтэл тушаал гаргаад чөлөөлөөд байж болохгүй.
Мөн дотоодын зээлийн асуудал ч бий. Үүнийг аймгуудын прокурорын газарт хандаад зээлийн эргэн төлөлтийг хийлгэхээр ажиллаж байна. Гадаад суралцан хүмүүсийг зээлийг төлүүлэх асуудал дээр тогтолцоогоо шинэчилнэ. Ер нь төрийн албанд чадварлаг албан хаагчдыг татъя гэвэл энэ системийг ашиглаж ирсэн туршлага бий. Боловсролын зээлийн санд шинэчлэл хийж эхэлнэ" гэв.