| | USD/MNT 0₮
“Парис-2024” паралимпын наадмын хоёр дахь өдөр гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-д тулалдана.
Түүний жинд 12 тамирчин байгаа бөгөөд манай хүн эхний даваанд гоц мөргөсөн юм. Улмаар шөвгийн 8-д Доминикан, Саудын Арабын тамирчдын ялсантай нь хүч үзэх сугалаа татжээ.
Тэмцээний урьдчилсан шатны тулаанууд 15:30 цагаас, медалийн төлөөх тулаан 23:00 цагаас эхлэх болно.
Г.Болор-Эрдэнийн хувьд пара таеквондогийн ДАШТ-ээс 5 алт, 1 хүрэл медаль хүртсэн манай улсын шилдэг пара тамирчдын нэг билээ.
Г.Болор-Эрдэнэдээ амжилт хүсье!