| | USD/MNT 0₮
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган өнөөдөр Баянзүрх дүүрэгт зочилж дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Дүүргийн хөгжлийг хурдасгах, хөгжих боломжийг нэмэгдүүлэхийн тулд бид гадаад, дотоодын олон эх сурвалжийг эрэлхийлж хамтран ажиллах санал тавьдаг.
Энэ ажлын хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамтай Боловсрол болон Ногоон хөгжлийн төслийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар боллоо.
- “Англи хэл хоёрдогч хэл” төсөл
- Америкийн Нэгдсэн Улсын муж, хоттой хамтран ажиллах
- Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн тохижолт