| | USD/MNT 0₮
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар скүүтэр болон цахилгаан дугуйнаас /surron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Үүний 4.6 хувь буюу 25 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18 хувь, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувийг эзэлж, тохиолдлын тоогоор тэргүүлж байна.Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:
Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2%)
Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1%)
Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3%)
Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2%)
Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2%) байна.
Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /surron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл 480 буюу 82.2 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.
ГССҮТ-д нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол үлдсэн нь насанд хүрэгчид байна гэж ГССҮТ-өөс мэдээлэв.