| | USD/MNT 0₮

Хортон шавж устгалын бэлдмэл цацах тул Богдхан уул руу энэ сарын 30-ны өдрөөс эхлэн аялахыг хориглолоо

Богдхан уул руу энэ сарын 30-ны өдрөөс эхлэн аялахыг хориглолоо. Учир нь дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэж хоёр хоногийн хугацаанд хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах ажлыг онгоцоор хийж гүйцэтгэхээр болжээ. Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аяллын жимээр аялж, алхдаг иргэдийг ирэх сарын 16-ны өдрийг дуустал ууланд аялж, алхахгүй байх, Богд уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.

Хортон шавж устгалын хорын нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.