| | USD/MNT 0₮

Х.БАТТУЛГА УИХ-ын гишүүн болоод ЧУУЛГАНЫ ХУРАЛД НЭГ Ч УДАА СУУСАНГҮЙ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхлээд хэд хонож байна. Эл хуралдаанаар төсвийн тодотгол, түүнийг дагалдсан хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэж буй юм. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд кноп ажиллахгүй байна, 100 тэрбумаар соёлын төв барихгүй гэгчээр их л ширүүхэн оролцож байна. Гэвч энэхүү хуралдаанд МАН-ын сөрөг хүчнээр ажиллах чамгүй тодотголтой экс ерөнхийлөгч Х.Баттулга суугаагүй нь олны анхаарлыг татаад буй. Тэрбээр чуулганы хуралдаан эхэлсэнээс хойш ямар ч хуралд оролцоогүй юм. Угтаа ард түмэн түүнд итгэл хүлээлгэн УИХ-ын гишүүнээр сонгосон боловч улс орны төсөв санхүүтэй холбоотой олон чухал асуудлыг хэлэлцэх чуулганы ард үлдэж тэдний сонголтыг үнэгүйдүүлж байна.

Дашрамд дурьдахад, УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаалтаа хийх юм.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.