| | USD/MNT 0₮
ХУД-т байрлах хорооллын хүүхдийн тоглоомын талбайг согтуу жолооч мөргөж, гурван хүүхэд гэмтээсэн бичлэг цахим орчинд өнөөдөр /2024.08.28/ түгсэн. Тодруулбал, Тус осол ХУД-ийн нутаг дэвсгэр, Яармагийн Вива сити орчимд болсон байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Багажаар үлээлгэж үзэхэд, тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.