| | USD/MNT 0₮
Өнгөрсөн долоо хоногт ЭМД-ын асуудлыг иргэд онцолсон. Тодруулбал, ЭМД-ын сангаас хөнгөлттэй үнээр үзүүлэх үйлчилгээ авах иргэдийн тоо хэтэрсэн тул ЭМД-аар он дуустал 58 эмнэлэгт үйлчлэхгүй гэдгийг мэдээлсэн юм. Тэгвэл энэ талаар Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудаснаа өчигдөр /2024.08.28/ ийн бичжээ. Тэрбээр, “ЭМД-ын сангийн мөнгийг: элдэв "эрүүл монгол", “эрүүл шүд”, “эрүүл элэг” хөтөлбөр, фитнес, сувилал, амралтад зарцуулахаа больж, 100 хувь эмчилгээний төлбөрт л зарцуулах ёстой” гэж нийтэлжээ.