| | USD/MNT 0₮
2024 оны долоодугаар сарын байдлаар нэг өрхийн дундаж бодит орлого 1.7 сая төгрөг болж, 17 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.Үүн дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодит орлого 12 хувь, цалин хөлсний бодит орлого 31 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.Харин өрхийн сарын дундаж бодит зарлага 2024 оны хоёрдугаар улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 216 мянган төгрөг буюу 14 хувиар өссөн байна.
Өрхийн зарлагыг задалж үзэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага хамгийн өндөр буюу 1.1 сая төгрөгийг эзэлж байна.