| | USD/MNT 0₮

АВЛИГАЛ АВДАГ, АВСАН МӨНГӨӨ ДАВУУЛАН НЭХДЭГ Б.АЗЖАРГАЛЫН ҮНЭН ТӨРХ

Цар тахлын хоёр жилд Дарханы Засаг дарга Б.Азжаргал “сошиал од” болж байв. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь иргэдэд таалагдаж улсын хамгийн сайн удирдагч мэтээр бичигдэж байлаа. Энэ нь ч түүний сошиал баг сайтай байдагтай холбоотой. Хээ, шаагүй, даргын хэнээгүй, ардынхаа дунд амьдардаг, ажлаа мэддэг гэхчилэн сошиалд түүнийг сайлаагүй хүн үгүй байх.

Гэвч Б.Азжаргал дарга ард түмний бодож, төсөөлж байдаг шиг тйим ч өөгүй өндөг шиг хүн биш аж. Өнөө цэвэр ариун мөртэй, цэх шударга зантай гэгдэж байсан Б.Азжаргалын зэс нь цухуйж, Засаг дарга болсноосоо хойш хөлжиж, хөрөнгөжсөн, газрын наймааг гааруулсан гэх баримтууд нь цуварч эхэлсэн. Мөн түүнчлэн хөрнгөжиж хөлжижсөнөөсөө хойш эр хүний мөс жудаг нь ч арилж эхэлсэн гэгддэг.

Учир нь Дархан хотод Азаа даргын намаас өөр намын харьяалалтай хүнд гишгэх газар олдохгүй байгаа гэх. Тэрбээр Ардчилсан намын хамаарал бүхий ажлуудыг зогсоодог, илүү тодруулбал Хувийн аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар авлигал авдаг төдийгүй их хэмжээний мөнгө нэхдэг асуудал яригдаж эхэллээ. Түүний хувьд хувийн аж ахуйн нэгжүүдийн ажлыг зогсонги байдалд оруулж түүгээрээ их хэмжээний мөнгө нэхдэг, авилгал авдаг бүр цаашлаад авсан мөнгөө давуулан нэхдэг аж. Хамгийн гутамшигтай нь авлигал авсан хэдий ч цаашид хэвийн ажил үргэлжлэх боломж үргэлжлэх боломж өгдөггүй, зөвшөөрөлийг нь олгодоггүй байна. Ингэж хөлжсөн эрхэм АЙМГААСАА БАЯН ДАРГА гэх нэр зүүх нь энүүхэнд биз.

Б.Азжаргал даргын нэр сошиалд л цэвэр болохоос биш амьдрал дээрээ бусад улс төрчидтэйгөө агаар нэг. Тэрбээр түүнд холбогдоогүй хулгай, булхай гэж үгүй. Ард түмний хамгийн сайн мэддэг БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН АСУУДАЛД хүртэл тэрбээр нэр холбогдож байсан. Цаашлаад газрын наймаа, үндэслэлгүй хөрөнгөжсөн, төрийн албыг төрлийн хэлхээ болгосон гээд түүнд бусдаасаа ялгарах зүйл огт үгүй.

Жишээ нь, Газрын наймаа:

Аймгийн Засаг дарга болон түүний баг хамт олон Дархан-Уул аймагт газрын наймааг гааруулсан гэдгийг иргэд хэлж байна. Өнөөдөр иргэд өөрийн эзэмших ёстой 0.7 га газрыг авч чадахгүй байхад Иргэдийн хурлын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, Газрын албаны дарга Д.Батчулуун нар хамтран амины орон сууц газар нэрээр газрыг үнэд оруулж дамлан зарж байгаа гэгддэг.

Энд олон зүйл нуршилгүйгээр Газрын албаны дарга Д.Батчулуун нь 3,400м2 долоон газар эзэмшдэг байна. Дэлгэрүүлбэл, 40 га-1, 10м2-1, 20м2-1, 2700м2-1, 39м2-1, 500м2-2, 84м2-1 гээд нийт 3400м2 гаруй эзэмших зориулалтын долоон ширхэг газартай хэмээн 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ. Тэгвэл Б.Азжаргалын хувьд Засаг дарга болсон даруйд газар эзэмшлийн хэмжээ нь огцом өссөн гэх мэдээлэл бий.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Дархан сумын Засаг дарга байхдаа 2017 онд 75 саяын үнэ бүхий эзэмших, 1344м2-1, эзэмших, 500м2-1 хоёр газартай байсан бол 2018 онд Эзэмших-12000м2-1, Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-1 гэсэн олон газартай болсон ч үнэлгээ нь 65 сая болон буурсан бол 2019 онд дээрх онтой адилхан Эзэмших-12000м2-1, Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-1 газрууд нь хэвээрээ ч үнэлгээгээ 75 сая хэмээн мэдүүлсэн байна. Харин аймгийн Засаг дарга болоод 2020 онд 87 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-12000м2-1, Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-2 газруудаа дахин мэдүүлж, үнэлгээгээ өсгөсөн бол 2021 онд ч 95.5 Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-2, Эзэмших-799м2-1 газруудтай хэмээн мэдүүлсэн байна. Нэг хүнд ийм олон газрын хэрэг байхгүй. Тэгэхээр яах аргагүй газрын наймаачин гэдгийг нотлох мэт. Магадгүй түүнийг Газрын албаны даргынх нь араас шалгаж таарна. Өдгөө 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Батчулуун хамтрагчаа хаацайлж, хэргийг ганцаар үүрэв гэдгийг ч хэлсэн.

Ямартай ч эрх ямба хэтэрсэн Б.Азжаргал даргыг эргүүлэн татах саналыг гаргаж байсан гэдгийг энд мөн тодотгоё

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.