| | USD/MNT 0₮

Татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбаатар хотод бүртгэлтэй 752,483 тээврийн хэрэгсэл байгаагаас техникийн үзлэг оношилгоонд ороогүй 129,929 тээврийн хэрэгсэл байна.

Мөн техникийн үзлэгт  орж тэнцээгүй 31,171 тээврийн хэрэгсэл байгаа юм. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт ороогүй, тэнцээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулдаггүй. Технкийн хяналтад ороогүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд автотээврийн тухай хуулийн дагуу хүнийг хорин нэгж, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж хүний тавин нэгж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай.

Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, орсон ч тэнцээгүй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байх үедээ эвдэрч, гэмтэн замын хөдөлгөөнд саад учруулдаг. Өдөрт гурваас таван тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ эвдэрч гэмтсэний улмаас замын хөдөлгөөнд саад учруулж буй зохиомол түгжрэл үүсгэж буй. Тиймээс бид үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.