| | USD/MNT 0₮

Д.СЭРДАРАМ: Батлагдсан төсөвтөө тааруулаад засаж янзлаад ажиллаж дуусаагүй байхад нь ШУТИС-ын нэгдүгээр дотуур байрны талаар мэдээлэл оржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ШУТИС-ын нэгдүгээр дотуур байранд оюутнууд амьдрахад таагүй орчинтой гэдэг зураг мэдээлэл олны анхаарлыг татсан. Тэгвэл энэ асуудалд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Ахлах багш, дэд профессор Д.Сэрдарам өнөөдөр /2024.08.26/ ийн мэдээлэв.

Тэрбээр,Өнөөдөр сошиалд сэвэгдсэн асуудалд олон нийтэд олон зүйл ойлгуулсан байх. ШУТИС улсын хамааралтай боловч татаас авдаггүй. Манай ШУТИС-ийн оюутны 1-р дотуур байрны 75 өрөөг нэгдүгээр давхраас эхлээд 20 гаруй өрөө, нийтийн гал тогооны өрөө, хоолны плитка, нийтийн ариун цэврийн өрөө, шат, хаалгыг батлагдсан төсөвтөө тааруулаад засч янзлаад ажиллаж дуусаагүй байхад нь тэр мэдээлэл оржээ.

Оюутны байрыг ОУ-ын жишигт нийцүүлэн засч сайжруулах төслийг ШУТИС төсөвтөө тааруулан хичээн ажиллаж байгаа. Ковидын жилүүдэд төсвийн хэмнэлтийн хууль хэрэгжсэн. Одоо ч хэмнэлтийн бодлого хэрэгжсээр одоогийн байдлаар нэг жилийн төлбөр 835000 байгаа нь зах зээлийн хамгийн хямд үнэ юм. Урсгал зардал төсвөөс даваад эд хогшил элэгдэл ихтэй, байр хүрэлцэхгүй болоод засч амжаагүй өрөөнд оюутнууд авсан тохиолдол байдаг. Манай оюутнууд 1 жил амьдрах байрандаа өөрсдөө засвар хийгээд цэвэр үзэмжтэй, сайхан амьдарч байгаа жишээ маш их бий! Үнэн Худлыг гүйцэхгүй, муу үг модон улаатай учир ингэж хурдтай сэвэгдсэн ч ШУТИС-ийн захиргаа, багш, ажилтнуудад сайн сургамж болсон энэ мэдээлэлд дүгнэлт хийж байна” гэв.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.