| | USD/MNT 0₮
Төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангийн цахим бүртгэлд 78,464 хүүхэд бүртгэгдэхээс 72,769 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт, 2,647 хүүхэд хянагдаж байгаа төлөвт, 2,554 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт, 494 хүүхэд бүртгэхээс татгалзсан төлөвтэй байна.
2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар:
Бүртгэх боломжтой 72,769 хүүхдээс 36,624 буюу 50,3% нь элсэлт батлагдсан төлөвтэй буюу сургуульдаа бүртгэгдэн баталгаажсан;
2,668 хүүхэд буюу 3.6% элсэлтээс татгалзсан буюу эцэг эх, асран хамгаалагч нар нь элсэхээс татгалзсан төлөвт;
33,477 хүүхэд буюу 46% нь эцэг эх, асран хамгаалагч нь элсэлтээ эцэслээгүй байна.
Иймд та бүхэн Е-Монголиагаар элсэлтийн хүсэлтээ шийдвэрлэнэ үү.