| | USD/MNT 0₮

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Л.МӨНХБААТАР: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бүлгээрээ хэлэлцэх шаардлагатай

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар үргэлжилж байна. Энэ үеэр МАН-ын Бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Төсвийн тодотголыг дагаж орж ирсэн хуулиуд бий. Тухайлбал, орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ  худалдан авах тухай хууль буюу тендерийн тухай хууль бий. Энэ хуульд нийцээгүй зүйл орж ирсэн. Улсын төсөв батлах онцгой  эрх УИХ-д бий. Бүрэн эрхт халдсан байж болзошгүй зүйл заалт бий учир асуудлыг эргэж харах нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан байна. Энэ нь улсын бүрэн эрхт халдсан байж болзошгүй. Тендер шалгаруулалт эхлэх юм бол өртөг, санхүүжилтийг УИХ батлахаас өөр аргагүйд хүрнэ. Хууль зүйн хувьд нэр томьёог тодорхой болгох шаардлага байна. Тендертэй холбоотой хуульд бүрэн шинэчилсэн найруулга хийх нь зүйтэй. Олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй, хүнээс үл хамаарсан байдлаар шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дагаж мөрдсөн журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. Энэ нь тодорхой хууль тогтоомжийг зөрчиж байна. Тиймээс хууль санаачлагчид энэ хуулийг буцаах нь зүйтэй. УИХ-ын даргаас төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бүлгээрээ үргэлжүүлэн хэлэлцэх шаардлага байна. Тиймээс нэг хоногийн завсарлага хүсэж байна” гэв.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.