| | USD/MNT 0₮
Гэр оронгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалж, боловсрол олгож буй “Ид шидийн орон” төвийн шинэ салбар өнөөдөр /2024.08.24/ Говь-Алтай аймагт шинээр нээгдлээ.
Төслийг санаачлагч, удирдагч Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрбээр, “Хөгжил яримаар байвал хүн ярих ёстой. Хүн ярьж байгаа бол хүүхэд ярих ёстой. Хүүхдэдээ анхаараагүй улс хөгжсөн түүх энэ дэлхийд байхгүй. Бид өөрсдийнхөө үе дээр алдсан гэж дүгнэж байгаа бол алдаагаа засах ганц боломж нь хүүхдүүд буюу ирээдүй хойч маань юм. Хүүхдийн төлөө бодит хөдлөж чадаж байгаа газарт ирээдүй гэрэлтэх болно. Цаашдаа бид заавал ид шидийн орон барьж хүүхэд хамгаалж хөгжүүлдэг биш аль ч хороо, сум, дүүрэгт хүүхдүүдийн энгийн амьдрал нь л ид шидийн орон шиг улс болох ёстой юм. Зургаагийн зургааг бариад, бариад зогсохгүй үр дүнг нь бодитоор харуулаад хүүхдүүд өөрчилөгдөөд дэлхийн аваргаас мөнгөн медаль авч, каннын улаан хивсэн дээр алхаж, хонг конгд бүжгийн тэмцээнд орж амжилт цараа нь Монголоос гараад явчихаад байна. Хэн нэгний хардах сэрдэх, үл хүлээн зөвшөөрөх одоо энэ төсөлтэй хамаагүй болсон. Тэр даваагаа даваад хийгээп харуулчихсан. Ид шидийн орон Говь-Алтай жинхэнэ ажил бас урам аз жаргал чинь одоо л эхлэж байна. Инээд дүүрэн энэ өргөөнөөс ирээдүйн сайн эцэг эх, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах эрхэм хүмүүс төрөх болтугай. Бяцхан тархинд оч харваж мөрөөдөл хүсэл нь эндээс эхлэж, эргээд олон олон дүү нартаа гэрлийг авчирах болно. Хурай хурай хурай” гэв.