| | USD/MNT 0₮

Б.Жавхлан: Сонгууль дөхчихсөн байгаа энэ үед төсөвт тодотгол хийх нь МАШ ЭРСДЭЛТЭЙ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Коронавирусийн улмаас эдийн засаг автоматаар ТЭГ зогсолт хийснээс болж үйлчилгээний байгууллагуудад маш хүндээр туслаа. Хувь хүн, аж ахуйн нэгжүүд орлогогүй боллоо. Одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хүндрэлийн үеийг давж гарах хэмжээний татаас олгож, халамжийн бодлогоор дэмжихээс өөр гарц байхгүй. Уг асуудалд гадны жишгийг судлах хэрэгтэй. Тухайлбал, БНХАУ-д 2020 онд аж ахуйн нэгжүүд нь алдагдалтай ажиллах учраас 2021 онд ашигтай ажиллаж чадвал найман жилийн хугацаанд энэ оных нь алдагдлыг шингээгээд ирэх онуудын татвар дээрээс нь суутгаад авах боломжтой болж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, татварынх нь хугацааг хойшлуулж өгч байгаа хэрэг юм. Үүний адилаар ААН-үүд рүүгээ чиглэсэн, ажил олгогчдыг дэмжсэн, ажиллагсдын ажлын байрыг хадгалж үлдэх тал дээр бүхий л боломжоороо ажиллах хэрэгтэй. Тэгэхээр үүний санхүүжилтийн асуудал яригдах байх. Төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэж ярьж банйа. Гэхдээ сонгууль дөхчихсөн байгаа ийм цаг үед төсвийн задлах нь маш эрсдэлтэй. Өөр ч эрсдэлүүд гарч ирэхийг үгүйсгэхгүй" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Б.Жавхлан: Сонгууль дөхчихсөн байгаа энэ үед төсөвт тодотгол хийх нь МАШ ЭРСДЭЛТЭЙ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.