| | USD/MNT 0₮

Б.АМАРТАЙВАН: Б.Цэцэг тараасан живхнээс болж миний бизнес ганхаад эхэлчихлээ

Монголын цахим сүлжээний нөлөөлөгч, олны танил Б.Цэцэг өчигдөр /2024.08.22/ 1000 ээжүүдэд нярай хүүхдийн живх, япон хувцас өгсөн юм. Тэгвэл энэ талаар бизнес эрхлэгч иргэн Б.Амартайван өөрийн цахим хуудаснаа ийн мэдээлэв.

Тэрбээр, “Би 2023 онд 11 дүгээр сард Японд очоод хүүхдүүд болон ээжүүдэд зориулсан хувцас гаргадаг брэндийг оруулж ирсэн. 100 хувь худалдан авалт, фрайнчайзын эрхийг авсан. Тэгээд охиныхоо нэрээр Baby Indra гээд Улсын их дэлгүүрийн хажууд дэлгүүрээ нээсэн. Түлхүү 0-3 насны хүүхдийн хувцас байдаг. Мөн Б.Цэцэг гэдэг хүний тараасан живхийг манай эгч Японоос авчирч зарж байсан юм. Гэтэл зарим хүмүүс намайг Б.Цэцэг гэдэг хүнээс тусламжийн бараа аваад зарлаа гэж хэлж байна. Үүнээс болоод , фрайнчайзаар худалдан авсан дэлгүүр ганхаад эхэлчихлээ.

Өнөөдөр Монгол инфлүүсэрүүд залууст ажлын туршлага, санаа, мотивац өгсөн зүйлсийг ихэнх нь хийддэггүй. Бүгд бараа, үйлчилгээний газар сурталчилсан байдаг” гэлээ. 

ВИДЕО: https://youtu.be/lYWsCvufduk?si=Mr4SKQSp5TGZE-Nr

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.