| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ нөхцөл байдлаас болоод эдийн засаг, улсын төсөв хүндэрсэн. Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан.
Гэвч өнөөдрийн байдлаар улсын төсөв гурван их наяд төгрөгийн алдагдалтай байна. Эдийн засгаа хөгжүүлэх биш сэргээх талаар Ардын намыхан зургаан шийдвэрийг яаралтай гаргаж өгөөч.
Амин хувиа хичээж байгаа арилжааны банкуудад зээлийг хойшлуулахгүй, хүүг царцаахгүй байгаад хариуцлага тооцооч. Аймгийн Засаг дарга нарт үйлчилгээний байгууллагын түрээсийн үнэ бууруулах тал дээр чиглэл өгөөч.
НӨАТ-ыг яаралтай 10 хувь болгоочээ. Мөн ойрын 2 жил эдийн засгийн байдал хүндэрнэ. Цаашид ч нүүрсний үнэ унах төлөвлөгөөтэй байна. Тиймээс ойрын хугацаанд төсвийн тодотголоо яаралтай хийгээч” гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын төсөв гурван их наяд төгрөгийн алдагдалтай байна.