| | USD/MNT 0₮
Хотын захиргаанаас Eco Mobility гэдэг уриалга гаргаж, иргэддээ танилцуулахаар бэлдэж байна. Энэ нь нэг дороос нэг чиглэлд явдаг хүмүүс хамт явж машинаа хуваалцах, ажил гэр нь ойр хүмүүс илүү явганаар алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих соёлыг нэвтрүүлэхийг зорьж байна.
Сүүлийн үед түгжрэл ихтэй дДэлхийн томоохон хотууд энэ хандлагыг иргэддээ сурталчилж буй бөгөөд Улаанбаатар хотын иргэдэд ч энэ соёлыг хэвшүүлэхийг зорьж буй аж.
Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 2-р үе шатны ажлын хүрээнд том оврын тээврийн автобусуудыг есдүгээр сард оруулж, үйлчилгээнд явуулахаар төлөвлөн ажиллаж буй талаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв.