| | USD/MNT 0₮
Эрчим хүчний салбарыг алдагдалгүй болгохын тулд 9 сарын 1-ээс цахилгааны төлбөрийг нэмнэ гэж зарим хэвлэл мэдээллийн сайтаар мэдээлж буй. Тэгвэл энэ талаар бид Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, “9 сарын 1-ээс цахилгааны төлбөрийг нэмэх шийдвэр гараагүй байна. Гэсэн хэдий ч бодит өртөг рүү чиглүүлж, нэмэгдүүлэх шаардлагатай. Манай байгууллага нийт хэдэн хувийн алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.