| | USD/MNT 0₮

БЯ: Багшийн сул орон тоог шийдвэрлэхээр өөр мэргэжилтэй иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгох боломжийг судалж байна

Ерөнхий боловсролын сургуулиудад 4217 багшийн сул орон тоо байгаа гэх статистик тоо гарсан. Тэгвэл Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх чиглэлээр багш бус мэргэжилтэй их дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгох, хөдөлмөрийн гэрээгээр гэрээт байдлаар ажиллуулах боломжийг судалж, журам гаргаж байна гэж мэдээллээ.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Багшийн сул орон тооны асуудлыг шийдэхийн тулд хичээлийн нэгдүгээр улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах, тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжүүлэн ажиллуулах, шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр цогц арга хэмжээ авна" гэв.

2024 онд багш хөтөлбөрөөр 2805 төгсөгч сургуулиа төгсөх бол шинээр 1077 багшлах боловсон хүчин тэтгэврээ тогтоолгосон байна.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.