| | USD/MNT 0₮

AQUA МАШИНЫ ЖОЛООЧ: Lamborghini машины жолооч хохирлын 40 саяас нэг ч төгрөг аваагүй төдийгүй ослын бүх зардлыг нь өөрөөсөө гаргасан. Маш их баярласан

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 17-нд Lamborghini машины араас Aqua маркийн автомашины жолооч мөргөсөн ослын талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд шуугиад буй. Учир нь  “Lamborghini Huracan EVO GT. Limited edition” загварын автомашин  нь дэлхийд 36 ширхэг байдаг бөгөөд иргэд хохирлын хэмжээг 172 сая төгрөг болж мөргөсөн машины жолооч их хэмжээний төлбөрт орлоо гэх таамгыг дэвшүүлж байв. Тэгвэл бид үнэн бодит мэдээлэл хүргэх үүднээс хохирлын үнэлгээ болон тухайн ослын талаар мэдээллийг Aqua машины жолоочоос тодрууллаа.

-Тухайн осол гардаг өдөр яг юу болсон бэ?

-Осол гарсан өдөр зай бариагүйгээс болж Lamborghini машины араас би мөргөчихсөн. Буугаад Lamborghini-ийн жолооч бид хоорондоо маргалдаагүй. Тэгээд бид тохиролцоод салсан. Lamborghini-ийн жолооч өөрийн талаас засвар хийнэ гэж ярилцаж байсан.

-Осол гаргасны дараа таны болон эсрэг талын жолоочийн эрүүл мэнд, сэтгэл санаа ямар байсан бэ?

-Хүмүүс цахим сүлжээнд их сэтгэгдэл бичсэн болохоос бидний хооронд асуудал гараагүй. Тайван байсан. Хүний эрүүл мэнд бэртээгүй, эд хөрөнгө болно доо гэж бид хоорондоо ярилцсан.

-Ослын үнэлгээнд хэзээ орсон бэ?

-Тэр үед амралтын өдөр таарсан тул нэг дэх өдөр үнэлгээгээр орсон. Удалгүй Lamborghini машины үнэлгээ гарсан. Энэ цагаас эхэлж Lamborghini-ийн жолооч үнэлгээний мөнгө, манай талаас гарч байгаа зардлыг бүгдийг төлсөн.

Lamborghini-ийн жолооч танд хохиролгүй гэдгээ эхэлж хэлсэн үү?

-Тийм, эсрэг талын жолооч өөрөө “Би асуудалгүй. Гомдолгүй” гэсэн. Би их баярлалаа гэж хэлсэн. Баярлалгүй яах вэ!

LAMBORGHINI МАШИНЫ АР ТАЛЫН ГУПЕР ХАГАРСАН БА ҮНЭЛГЭЭГЭЭР 40 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ ГАРСАН”

Lamborghini машины хохирлын үнэлгээ хэдэн төгрөг гарсан бэ?

Lamborghini машины ар талын гупер хагарчихсан байсан. Тэр нь карбонан материал тул заавал худалдан авах шаардлагатай байсан. Иймд үнэтэй тусах нь ойлгомжтой байв. Үнэлгээгээр 40 сая төгрөгийн хохирол гарсан. 170 сая гээд цахим сүлжээнд тархсан мэдээлэл худлаа юм. Үнэлгээ болон зардлын хоёр сая төгрөгийг хүртэл Lamborghini-ийн жолооч төлсөн.

-Та хэрэв хохирлыг төлөх байсан бол яаж төлөх байсан бэ? Санхүүгийн хувьд хүндрэл үүсэх байсан болов уу?

-Гайгүй шүү. Ерөнхийдөө төлөхөд бэлэн байсан. Ах нь аргалаад төлье гэж хэлсэн. Би нийт дүнгийн 50 хувийг аваад очсон боловч Lamborghini-ийн жолооч аваагүй. Мөн үлдэгдлийг нь зохицуулан төлөх боломж байсан.

-Бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Нийгэм

Сэтгэгдэл (35)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.