| | USD/MNT 0₮

М.НАРАНТУЯА: Би УИХ-ын Гишүүн болж төрөөгүй. Надад энэ талаар ямар ч туршлага алга байна

УИХ-ын Гишүүн М.Нарантуяаг амралтын өдрүүдэд зөвшөөрөлгүй хил гарч мөн үндсэн ажлаа тасалсан гэдэг шүүмжлэлийг дагуулж буй.

Тэгвэл энэ талаар УИХ-ын Гишүүн М.Нарантуяа өнөөдөр /2024.08.20/ мэдээлэл өглөө. Тэрбээр, “Одоогийн байдлаар 7,8 удаагийн хурал болж байгаа. Энэ дээр би нэг удаа тасалсан. Тэр бол үнэхээр үнэн. Үүнд би уучлалт хүсэж байна. Нөгөө талаар намайг хоцроод ирсэн тохиолдолд тасалсан гэж бүртгэх буруу л даа. Яагаад гэвэл өөрөө хуруугаа уншуулаад, картаа уншуулаад тэр битгий хэл санал хураалтад ороод саналаа өгөөд явж байгаа шүү дээ. Намайг хүмүүс гудамжнаас орж ирсэн гишүүн гэж ярьж байх шиг байна. Үнэхээр үнэн юм байна. Би бас гудамжнаас орж ирснээ хүлээн зөвшөөрч байна. Иргэд бид нар гудамжинд амьдарч байгаа. Би гэхдээ хууль эрх зүйн ажлыг хийсэн дадлага туршлагагүй. Надад энэ талаар ямар ч туршлага алга байна. Хүнийг ер нь алдах нь уу. Энэ бүдрэх нь үү гээд байвал алддаггүй хүн гэж хаана ч байхгүй. Би УИХ-ын Гишүүн болж төрөөгүй. Надад энэ талаар ямар ч туршлага алга байна.

УИХ-ын Гишүүдэд сургалт ороход би өвчтэй байж таарсан” гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.