| | USD/MNT 0₮

А.Ганбаатар, Ц.Сандуй хоёрыг шүүх хуралд Г.Доржзодов гэрчээр оролцоно

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, гэм буруутай эсэхийг шүүх хурлыг шийдэх хурлын товыг гаргасан билээ.

Харин маргааш анхан шатны шүүх хурал нь болох бөгөөд хуралд Г.Доржзодов гэрчээр оролцох ажээ.

Ц.Сандуй маргааш баримт дэлгэж магадгүй нь. Тэрбээр өнгөрсөн сарын 23-ны өдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо цүнх дүүрэн хоёр хавтас бүхий дүүрэн баримтаас задалсан билээ. Тэгвэл түүний цүнхэнд үлдсэн зарим нэг баримтаа маргааш шүүх хурал дээрээ задална гэсэн мэдээлэл байна.

 

О.Гал 

 

Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, "Шинэ Монгол хаад" группийн захирал А.Ганбаатарыг нарыг 60 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан шалгаж дууссан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.