| | USD/MNT 0₮
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр хуралдсан. Энэ үеэр УИХ-ын Гишүүн Э.Батшугар “Эдийн засгийн өсөлтөө эрчимтэй байлгах нь гадаадын хөрөнгө оруулалт чухал. Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын бүтээгдэхүүний эзэлж байгаа хувь нь бол 5-12 хувьтай явж байна. Тэгэхээр бид үүнийг яаж нэмэгдүүлэх, ямар аргачлалаар хайх вэ? 15, 12 хувийг дангаараа Оюу Толгой эзлээд байгаа. Эрчимтэй хөгжиж байгаа улс орнуудыг харвал эдийн засгийн 40-60 хувийг ГХО шууд эзэлдэг. Өөрөө ханшны эрсдэл, Монгол банкны валютын нөөц болон цаашаа тэлэх бололцоог нээж өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар төлбөрийн тэнцэл бол 53 сая төгрөгийн алдагдалтай. Урсгал данс 500 сая долларын алдагдалтай. Энэ бол цэвэр импорттой хамааралтай. Үр дүнд таван тэрбум доллар байсан Монгол банкны нөөц 4.7 тэрбум доллар болчихсон. Үүнийг эдийн засгийн яамнаас асууя
Хоёрт: Хөгжлийн банкны статусыг яаж тодорхойлох вэ? Экспортыг дэмжинэ, импортыг орлодог бүтээгдэхүүнүүдээ мега төслүүдийг санхүүжүүлдэг байх уу? Өнөөдрийн байгаагаар өр зээлтэй ноцолдоод байдаг институт болчихсон байна. Энийг яаж эдийн засгийн тулгуур институтийн хувиар ажиллуулах вэ?
Гуравт: Долларын орлоготой компаниуд Монгол банканд ченж хийлээ гээд байгаа юм. Доллар юань аа шууд Монгол банканд авчраад төгрөг болгоод солиод байна. Энэ нь ямар үр дүн авчирч байна вэ? Гэхээр Монгол банк М2 ийг шууд автоматаар өсгөөд, үүнийг дагаад төгрөгийн ханш идэвхтэй буурах бололцоо олгогдохгүй. Мөн одоо зах зээл дээр байгаа банкнуудын дунд валютын цэвэр нөөц багасаад байгаа юм. Долоо хоног бүр зуугаас 100 150 сая доллар дуудлага худалдаагаар худалдаж авдаг. Өөрсдөд нь доллар байхгүй. Үр дүнд нь зах зээлийн ханш чангарч өгөхгүй байна” гэдэг гурван асуултыг асуув.
Үүний хариуд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр: Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа учир шалтгаан бол улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Японд очихоороо манайд ирж Уран олборло гэж хэлдэг. Ерөнхий сайд нь Монголд бууж байхад Уран олборлохгүй гэдэг хууль баталж байдаг. Хамгийн сүүлийн жишээ бол энэ концессын хууль шүү дээ. Концессын хуулиар баахан хүмүүсийг хошигруулж гэрээ хийчхээд хуулиа байхгүй болгочихсон.