| | USD/MNT 0₮

ОБЕГ: “Сэлэнгэ” мөрний эрэг дээр аялж байгаад усанд живсэн 24 настай эрэгтэйн цогцсыг олсон

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км/-т “Сэлэнгэ” мөрөнгийн эрэг дээр 5 хүн аялж байснаас 1 хүн нь усанд живсэн тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:23 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулжээ. Улмаар осолдсон газраас баруун хойд зүгт 16 км зайд  11:23 цагт цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.