| | USD/MNT 0₮
GMP олон улсын архитектур, инженерингийн компанийн удирдлага мэргэжилтнүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орон сууцнуудаар хүрээлэгдсэн байршил мөн 12.8 га талбай зэрэгт тааруулж доороо автомашины зогсоол, үйлчилгээний төвтэй мөн нийтийн тээврийн болон явган хүний орц гарц сайн байхаар төлөвлөжээ. Мөн 30,000 хүний суудалтай дөрвөн улирал ашиглах боломжтой, дуу тусгаарлагчтай, онгойж хаагддаг дээвэртэй байх аж. Барилгын явц гурван жил, зураг төслийн хугацаа 9-10 сар гэсэн тооцоо гарч байгаа бөгөөд нийтдээ 3-4 жилийн дотор хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж буй.
GMP олон улсын архитектур, инженерингийн компанийн мэргэжилтнүүд "Төв цэнгэлдэх хүрээлэн нь хотын төвд байршилтай байгаа нь хотын иргэдтэй ойрхон, хүрэлцээтэй байдгаараа давуу талтай юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс гарах дуу чимээг тусгаарлах, хязгаарлах орчин үеийн шийдлүүд байдаг. Бид орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Жишээ нь аюулгүй байдал, хамгаалалтын үйлчилгээ нь орчин үеийн түвшинд хүрч болно. Цэнгэлдэх хүрээлэнг хотоос гаргах нь үр өгөөжгүй" гэлээ.