| | USD/MNT 0₮

ОБЕГ: “Туул” голын усанд живсэн 23 настай эрэгтэйн цогцсыг зургаан хоногийн дараа оллоо

Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ “Туул” голын усанд нэг хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:57 цагт ОБЕГ хүлээн авчээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 08.18-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар "Балын тохой" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 17 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.