| | USD/MNT 0₮

Г.Пүрэвдэлгэр: Зөвшөөрөлтэйгөөр шонхор шувуу барьсан эсэхийг холбогдох албанаас шалгаж байна

Арабын иргэд шонхор барьсан гэх асуудалтай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өвөрхангай аймагт Араб иргэд шонхор шувуу барьж байгаа талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор холбогдох шалгалтуудыг хийж байна. Мөн үүнтэй холбоотойгоор Цагдаагийн алба хаагч авлига авсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Иймд уг асуудалд дотоод хяналт шалгалт хийхэд,

“Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд Араб улсын иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл жалга руу орсон байсан тул цагдаагийн алба хаагч шалгалтын ажиллагаа явуулах үүднээс ачилтын машин дуудаж, машин ачуулсан байсан. Ачилтын зардлыг тухайн улсын иргэд хариуцсан байсан бөгөөд үүнийг цагдаагийн алба хаагч авлига авсан хэмээн мэдээлэл цацагдсан байна.

Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч авлига аваагүй гэдэг нь тогтоогдсон. Хэрэв авлига авсан бол хууль ёсны хариуцлага хүлээлгэнэ. Мөн цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн тохиолдолд мөн худал мэдээлэл тараасан тохиолдолд шалгалтын ажиллагааг явуулна.

Түүнчлэн тухайн улсын иргэд зөвшөөрөлтэйгөөр шонхор шувуу барьсан эсэхийг холбогдох албанаас шалгаж байна" гэв.

 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.