| | USD/MNT 0₮
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 чиглэлд 1069 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна.
Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул энэ сарын 26-наас эхлэн дээрх 126 чиглэлд 110 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулахаар болжээ. Ингэснээр өдөрт 1200 автобус иргэдэд үйлчлэх юм.
Мөн томоохон зах, худалдааны төвүүд рүү зорчих урсгал нэмэгдэж байна. Тиймээс зах худалдааны төвүүдийн чиглэлд наймдугаар сарын 26-ны өдрөөс 105 автобусыг нэмэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулна. Тодруулбал, зах, худалдааны төвүүдийн 72 чиглэлд 806 тээврийн хэрэгсэл үйлчилнэ гэсэн үг.