| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Та урьдчилгаа төлбөрөө шилжүүлснээр захиалга тань баталгаажна" гэх онлайн захиалгын залилан он гарснаар 1131 иргэн залилуулжээ

"Та урьдчилгаа төлбөрөө шилжүүлснээр захиалга тань баталгаажиж 7-14 хоногт таны бараа ирнэ" гэх онлайн захиалгын залилан он гарснаар 1131 иргэн залилуулжээ

Энэ төрлийн залиланд өртөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ ?

1. Онлайн худалдан авалт хийх гэж байгаа бол хэдий танд жинхэнэ, бодит, үйл ажиллагаа явуулдаг мэт санагдавч урьдчилгаа мөнгө болон, шаардсан мөнгийг тухайн дансанд хийхгүй байх.

2. Залилагчид нь таныг шахаанд оруулж хямдралын хугацаа, бараа бүтээгдэхүүний нөөц дуусах зэргээр яаруулах нь төлбөрөө авах нэг хэлбэр гэдгийг ойлгох.

3. Баталгаат захиалгын газраас бараа, эд зүйл захиалж авах, захиалсан бараа ирээгүй байхад тухайн бүтээгдэхүүний бүх мөнгийг дансанд шилжүүлэхгүй байх, тухайн захиалж буй барааны албан ёсны сайт, цахим хуудас мөн эсэхийг нягталж шалгахыг зөвлөж байна

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.