| | USD/MNT 0₮
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 13.3-д “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна” гэж заасан. Засгийн газрын 2013 оны “Сурагчдын дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 250 дугаар тогтоолоор 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн орон даяар нэг загварын дүрэмт хувцсыг өмсөж эхэлсэн.
Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 130 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцас” хэмээх загварт 2377 дугаар бүхий “Бүтээгдэхүүний загварын патент” авч, патентыг Боловсролын яам эзэмшиж байна. 2019 онд MNS 6814:2019 сурагчийн дүрэмт хувцас, техникийн шаардлага стандарт батлагдсан.
Олон улсад сургуулийн дүрэмт хувцасны материал нь биологийн болон химийн аюулгүй байдлын шаардлагыг нэн түрүүнд хангасан байх ёстой гэж үздэг. Дэлхийн улс орнууд 5-15 жил тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилдэг.
Иймд Боловсролын сайд дээрх асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.
Сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө
Ажлын хэсэг 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт хувцсны нэр төрөлд оруулж, хүүхдийн хөдөлгөөн өсөлт хөгжилтийг үл хязгаарласан, эрүүл мэнд, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон байдлаар шинэчлэх саналыг боловсруулна.