| | USD/MNT 0₮
Дөрвөн жилд нэг болдог Практик буудлагын спортын Карабины ДАШТ-ээс монгол өсвөрийн тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль гардаж, өмнөх амжилтаа ахиуллаа. Тодруулбал, энэ сарын 4-9-ний өдрүүдэд Финланд улсын Оулу хотноо үргэлжилсэн тэмцээнд таван тивийн 35 орны 827 тамирчин, дөрвөн ангилалд цэц мэргэнээ сорьсон юм. 130 гаруй улсад түгэн дэлгэрсэн практик буудлагын спорт нь есөн төрлийн зэвсэг ашигладаг. Харин Карибин буюу урт бууны төрөл нь Ази тивд төдийлөн өргөн дэлгэрч амжаагүй ч монгол тамирчид Америк, Европын тамирчидтай эн зэрэгцэн өрсөлдөж түүх бичлээ.