| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Гавъяат тамирчин М.Анхцэцэгт ГУРВАН ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ

Парис 2024 олимпийн Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдсөн юм.  Манай тамирчин огцом өргөлтөөр 100 кг-ийг амжилттай бүртгүүлсэн ч дараагийн хоёр оролдлогоор 106, 108 кг-ийг захиалсан ч амжилттай болгож чадаагүй юм.

Ингээд түлхэлттэй өргөлтөөр эхлээд 120 кг, дараа нь 125 болгож ахиулсан ч харамсалтай нь хүнд бэртэлийн улмаас гурав дахь оролдлогоо гүйцэтгэхээс татгалсан байдаг.  Энэ жинд 13 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин 10 дугаар байр эзэлж олимпийг өндөрлүүлсэн.  

Тэгвэл дэлхий дахинд улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж, тэсвэр хатуужилаа харуулж яваа дэлхийн аварга М.Анхцэцэгт монголын хүндийн өргөлтийн холбооны удирдах зөвлөлийн зүгээс гурван өрөө байраар шагнажээ. 

  May be an image of text

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.