| | USD/MNT 0₮
Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр татвар төлөгчдийн мөнгийг улсын байгууллага үр ашиггүй зарцуулдаг жишээ цөөнгүй бий. Тэгвэл Биеийн тамир спортын улсын хороонд ийм тохиолдлууд гарсаар байна.
Нэгт: 50 сая төгрөгөөр энэ оны дөрөвдүгээр сарын 18-эд Биеийн тамир, спортын 100 жилийн ойн тэмдэг хийлгэжээ. Мөн энэ оны дөрөвдүгээр сард Салбарын 100 жилийн ой тохиох гэж байгаатай холбогдуулан 95,361,955 тендер зарлаж, төсөв гаргуулсан байна. Хамгийн гол нь 100 жилийн ойг тэмдэглэх саналыг тухайн байгууллага ажилчдаасаа аваагүй удирдлагууд өөрийн дураар хийжээ.
Хоёрт: “Биеийн тамир спортын улсын хороо” /2023.03.20/ -ний өдөр автомат хаалга 15 сая 180 000 төгрөгөөр хийлгэжээ. Гэтэл тус байгууллагын Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Батцайз гэдэг албан тушаалтан хаалгыг буруу ашиглаж эвдэлсэн байна. Түүнчлэн эд хөрөнгө эвдэлсэн ажилтанд “Биеийн тамир спортын улсын хороо” –ны удирдлага хариуцлага тооцоогүй аж. Удалгүй дахин шинэ автомат хаалга хийлгэсэн байна. Энэ мэтчилэн олон жижиг баримтуудыг ажвал төрийн хэмнэлтийн тухай хууль энэ байгууллагад огт үйлчилдэггүй аж.