| | USD/MNT 0₮

МАН-д арьсаа худалдаж Эдийн засаг хөгжлийн сайдад дэвшсэн Л.Гантөмөр ард түмний төлөө юу хийх вэ

2024 оны УИХ-ын сонгуулийн дараах хамгийн том дуулиан бол хамтарсан засгийн газар байлаа. Учир нь парламентын сонгуулиар МАН 68 суудал авч олонхи болсон хэдий ч АН чамлахааргүй олон суудлыг энэ жил авч чадсан. 11 суудлаа 42 болголоо. Гэвч ард түмний төлөө дугарах хүчтэй сөрөг хүчин байгаасай гэж хүссэн АН-ын дэмжигчид “Хамтрах санал”-ын тухай сонсоод нулимж нэг, нулимсаа арчиж нэг гомдоллож байв.  Учир нь АН-д парламентын бусад намуудтайгаа нийлээд эрх баригч намыг хүссэнээрээ хөдөлгөх боломж байсан юм. Гэвч АН-ын дарга Лу.Гантөмөр зөвхөн өөрийн алдар хүнд, албан тушаалын ашиг сонирхлыг урьтал болгож  МАН-д арьсаа худалдчихлаа. Ингээд ард түмний итгэл найдвар харанхуй хонгил руу шигдэгдчихсэн.

Хамтарсан засгийн газар байгуулах нь хэнд ашигтай вэ? Ард түмэнд үү? Авлигач түшээдэд үү?

Хамтарсан засгийн газрын гэрээнд гарын үсэг зурах чухал үйл явдал өнгөрсөн даваа гарагт болов. Энэ үеэр АН-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нэгэн ноцтой зүйлийг цахим хуудсаараа бичлээ. Дурьдвал, АН-ын бүлгийн гишүүд хамтарсан ЗГ- ын үйл ажиллагааны хөтөлбөр , гэрээг хэлэлцээд сууж байтал АН - ын намын дарга нар гүйж очоод Гэрээг батлаад гарын үсэг зурчихлаа. Бүлэг эсрэг шийдвэртэй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй!!!  Бүлэг хариуцлага хүлээхгүй гэлээ. Үүнээс үзэхэд Л.Гантөмөр ард түмнээ тонгороод зогсохгүй хамтран зүтгэгчдээ ч мөн үл тоон албан тушаалын шуналдаа автсан бололтой. Учир нь тэрбээр хамтарсан засаг байгуулагдаж Эдийн засаг хөжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатарын залгамж халааг Лу.Гантөмөр үргэлжлүүлэхээр томиглогдсон юм.

Монгол улсын хамгийн чухал буюу мөнгө санхүүтэй холбоотой суудалд суулаа. Түүний хувьд  Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн төрсөн охиноо албан тушаалаа ашиглан ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлж гадаадад сургасан томоохон асуудалд холбогдож эл асуудал баримт нотолгоотойгоор дэлгэгдсэн.

Тэгвэл тэр энэ удаад монгол улсын мөнгө санхүүг хэрхэн яаж хөдөлгөх нь сонин.  

МАН засагласан өнгөрсөн найман жилийн хугацаанд манай улсад улирал тутамд тоо томшгүй олон асуудал бий. Ялангуяа өвлийн улирал бол тамын хар тогоо мэт л өнгөрнө. Агаарын бохирдол, түгжрэл, ханиад томуу, хальтирч гулгаж гэмтэх 100 100 иргэд эмнэлэгийн үүдэнд оочерлоно. Түгжрэлийн сайд байгаад ч түгжрэлийн асуудлаа өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй л байна. Атал хамтарсан засгийн газар байгуулаад эдгээр асуудлаас ард түмэн ангижрах уу? хамтарсан засаг нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадах уу? Тийм бол маш сайн. Үр дүн нь мэдээж нүдэнд ил үзэгдээд эхэлнэ.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.