| | USD/MNT 0₮
“Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуяг танхайрч, нэгэн эмэгтэйн биед халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, өнгөрөгч оны есдүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. Ингэхдээ түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зүйл ангид холбогдуулан шалгасан юм.
Прокурорын байгууллагаас эл хэрэгт өнгөрөгч тавдугаар сарын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Гэвч мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягийг удаа дараа дуудсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхэд албадан ирүүлэх саналыг прокуророос гаргажээ.