| | USD/MNT 0₮
Г.ТАНХИЛДӨЛГӨӨНДҮҮРЭНЖАРГАЛД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ АЯНД НЭГДЭЭРЭЙ. 2022 онд Эх нялхасын Эрүүл мэндийн төвд 8 сартай дутуу төрсөн хүү дөрвөн мөчний саажилт өвчнөөр оношлогдоод хоёр жилийн нүүрийг үзжээ. Түүний гэр бүл Казакстан улсруу хүүгийнхээ өвчний түүхийг явуулж БҮРЭН ЭДГЭРЭХ БОЛОМЖТОЙ гэсэн сайхан хариу авсан байна. Гэвч гадаадад очиж эмчлүүлэх эмчилгээний зардал 80 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар 17 сая төгрөг цуглажээ. Хүүгийн ээж Т.Уранчимэг өдөр бүр хүүгийнхээ төлөө залбирч, гэртээ зүгээр суулгүй хүүгээ харангаа хоол хийж зарж, 1700 ширхэг үзгэн бал зарж нөхрийнхөө ажилд ч мөн тусалдаг тухайгаа учирлаж байлаа. Монголын элэг нэгт ард түмэн минь хоёр настай бяцхан хүүг хөл дээрээ зогсож, гүйж чаддаг болоход нь тусалж хандивын гараа сунгаарай. Нэвтгүүлгийг бүрэн эхээр ЭНД дарж үзнэ үү