| | USD/MNT 0₮

Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө

Есдүгээр сарын 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр болжээ.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ө.Төрбат “НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод нэвтрэн орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс төлбөр авах, төлбөрийн хувь хэмжээг тогтоосон. Энэ тогтоолын дагуу орон нутгийн дугаартай автомашинууд Улаанбаатар хотод нэвтрэн орж ирээд 48 цаг болоод гарахад 1000 төгрөгийн хураамжтай. Харин 48 цагаас хойш, хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авахаар тогтоол баталсан.

Нийслэлийн Засаг дарга 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр захирамж гаргасан. Захирамжийн дагуу есдүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод нэвтрэн орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хоног тутамд 5000 төгрөгийн нэхэмжлэх үүсэх болохыг иргэдэд анхааруулж байна” гэлээ.

Мөн тэрбээр төлбөрийг Замын санд хуримтлуулна. Улмаар Улаанбаатар хотын зам засварын ажил зарцуулдаг гэж мэдээлэв.

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.