МАХН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ.
Тус намын дарга Э.Эрдэнэжамъян “Гурван нам хамтарч “Та бидний эвсэл” нэртэй эвсэл байгууласан. Бид хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа.
Манай эвсэл Гурван баялаг нэртэйгээр мөрийн хөтөлбөрийг боловсруулан хүргүүлж байна. Монгол хүний дундаж цалинг 5 саяд хүргэнэ. Дээр нь монгол өрх бүрийг орон сууцанд амьдруулах таатай нөхцөл боломжийг бий болгоно. Сонгуульд зориулж энэ хөтөлбөрийг боловсруулаагүй, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөр байгаа” гэв.
МАХН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ.