| | USD/MNT 0₮
Өвөрхангай аймаг, Баянгол сум Өндөр-Өнц багийн “Өнцийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 57 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т/ Суудлын автомашин онхолдож жолооч нь автомашиныхаа төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 16:00 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очсон байна. Улмаар Өвөрхангай аймгийн Баянгол сумаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Прадо-150” загварын суудлын автомашин онхолдож иргэн Б /67 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ мэдээлэв.