| | USD/MNT 0₮

Олон улсын хүүхдийн спортын наадамд Монгол Улсын баг, тамирчид тэргүүллээ

Улаанбаатар хотноо Олон улсын хүүхдийн спортын 10 дугаар наадам наймдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэхүү наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдсөнөөс багийн дүнгээр Монгол Улсын баг 101 медаль (алт 35, мөнгө 34, хүрэл 32)-тайгаар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг нийт 61 медаль (алт 23, мөнгө 12, хүрэл 26)-тайгаар дэд байр, ОХУ-ын баг нийт 53 медаль (алт 8, мөнгө 20, хүрэл 25)-тайгаар удаах байрт орлоо. Хүүхдийн спортын наадмын хамгийн отгон оролцогч нь өдгөө 13 настай теннисчин Б.Болор-Эгшиглэн байлаа. Тэрээр "Токио-2020" олимпын наадмын оролцогч Б.Болор-Эрдэнийн төрсөн дүү юм.

Монгол улсад дөрөв дэх удаагаа болсон тус наадмын бас нэгэн онцлох зүйл нь үндэсний бөх, үндэсний сур харвааны үзүүлэх тоглолтыг оруулсан нь байлаа. 11 дэх удаагийн хүүхдийн их наадмыг 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд зохион байгуулна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.