| | USD/MNT 0₮

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 39.8 хувь нь хохирогчийг айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулах байдлаар үйлдсэн байна

Манай улсад 2023-2024 онд бүртгэгдсэн насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн 39.8 хувийг хохирогчийг айлган сурдүүлж, эрхшээлдээ оруулах аргаар үйлдэгдсэн байна. Тухайлбал:

-       Гэр бүлийн гишүүд, хохирогчийн амь насыг барьцаалан айлгах;

-       Анги хамт олон, найз нарт нь хэлнэ гэж айлган сүрдүүлэх;

-       Чамд  өгсөн  мөнгө, эд зүйлийг эргүүлж өг, чи биеэ үнэлсэн гэсэн үг гэж дарамтлах;

-       Гэр бүл, дүү нар чинь тэжээх хүнгүй, аавгүй үлдэнэ.  Тэд л хохирно гэж айлган эрхшээлдээ байлгах.

-       Чи ч гэсэн буруутай хамт шоронд орно.

-       Хохирогчийн өөрийгөө хамгаалах эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулах.

-       Машиндаа суулган хаалгаа түгжиж буулгахгүй, тусламж авах боломжийг хязгаарлан, дараа нь  чи өөрөө машинд суусан гэж буруутгасан

зэрэг байдлаар эмзэг байдлыг нь олзлон өөрийн эрхшээлд оруулах байдлаар гэмт хэрэг үйлджээ.

Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдэгч нь хохирогчийн ураг төрөл, ахуй хүрээ болон цахим орчиноос олж авсан мэдээлэл, итгэлцлэлийн үндсэн дээр хуваалцсан мэдээллийг ашиглан айлган сүрдүүлэх, эрхшээлдээ оруулах замаар өөрийн гэмт үйлдлийг гүйцэлдүүлэхийг зорьдог байна. 

Хүүхдийг үг, үйлдлээрээ заналхийлж, хүчирхийлэл үйлдвэл Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан Заналхийлэх, Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хариуцлага хүлээнэ.  Эрүүгийн хуулийн 12.1 Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

            Тиймээс иргэд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг өөрийн асрамжаас гадуур байх үед нь тогтмол холбоотой байх, айдаст автах, аюулд өртсөн мэт мэдрэмж төрөх, өөрт тааламжгүй  мэдрэмж төрүүлдэг нөхцөл байдал үүсэх, гарах гарцгүй, шийдэж болохгүй мэт асуудал тулгарсан тохиодолд айж эмээлгүйгээр хэлж зөвлөгөө авпаш, хамтран шийдвэрлэдэг байх, шийдвэрлэж болохгүй асуудал гэж байхгүй, нуух тусам улам хэцүү, асуудал бүүр томорч, шийдвэрлэхэд хүндэрсэн байдаг талаар хүүхдэд ойлгуулж хүүхдийг бэлгийн хүчирхийлэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.