| | USD/MNT 0₮

АТГ: Увс аймгийн Өлгий сумын удирдах албан тушаалтан “О” хахууль өгөхийг шаардсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт хүргүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 948 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 939 хэрэг шалгагдаж байна.

Увс аймгийн Өлгий сумын удирдах албан тушаалтан “О”, мөн Увс аймгийн Завхан сумын удирдах албан тушаалтан “Я” нар нь бусдаас хахууль өгөхийг шаардсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.